ХАРИУЦЛАГАТАЙ ҮРЖЛИЙГ ЖИШИГ БОЛГОНО.
Цэвэр үүлдрийн нохойтой болох шийдвэр нь зөвхөн нэг гэрийн тэжээвэр амьтан худалдаж авах бус, ирэх 10-15 жилийн турш таны гэр бүлийн нэг гишүүн болох үнэнч андыг сонгох хариуцлагатай алхам юм. Гэвч харамсалтай нь цэвэр үүлдрийн нохой сонирхогчид баталгаагүй, хариуцлагагүй газраас гөлөг авснаас болж өвчтэй гөлөг авах, зан араншингийн асуудалтай тулгаран санхүү болон сэтгэлзүйгээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг.
Бид энэхүү эрсдэлийг багасгаж, илүү хариуцлагатай, ил тод, соёлтой үржлийн ажлын жишгийг тогтоохоор энэхүү платформыг эхлүүлсэн.
Бид танд хэрхэн туслах вэ?
Баталгаатай сонголт, өндөр шалгуур: Бид тухайн үүлдрээрээ дагнасан, эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдсан удам сайтай нохойнуудтай, олон улсын болон дотоодын үзэсгэлэн тэмцээнд өндөр амжилт тогтмол үзүүлдэг шилдэг үржлийн газруудыг онцгойлон сонгож нэгтгэсэн.
Бодит төрөлтийн мэдээлэл: Та манай сайтаас зөвхөн баталгаатай үржлийн газруудын албан ёсны төрөлтүүдийн мэдээлэл, эцэг эхийн удам угсаа, эрүүл мэндийн баталгааг нэг дороос ил тод харах боломжтой.
Авсны дараах тасралтгүй дэмжлэг: Хариуцлагатай газраас гөлөг авахын хамгийн том давуу тал нь авсны дараах тусламж дэмжлэг байдаг. Шинэ эзэн болон үржүүлэгчийг хооронд нь байнга холбож, гөлөг өсгөх, зөв хооллох, сургах, арчлах бүхий л үе шатанд мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр дэмжин ажиллана.
Таны ирээдүйн үнэнч анд эрүүл саруул, үүлдрийнхээ жинхэнэ мөн чанарыг хадгалсан байх ёстой. Хариуцлагатай үржүүлэгч, ухамсартай эзэн хоёрыг холбох гүүр нь бид байх болно.