ХАРИУЦЛАГАТАЙ ҮРЖЛИЙГ ЖИШИГ БОЛГОНО.  

Цэвэр үүлдрийн нохойтой болох шийдвэр нь зөвхөн нэг гэрийн тэжээвэр амьтан худалдаж авах бус, ирэх 10-15 жилийн турш таны гэр бүлийн нэг гишүүн болох үнэнч андыг сонгох хариуцлагатай алхам юм. Гэвч харамсалтай нь цэвэр үүлдрийн нохой сонирхогчид баталгаагүй, хариуцлагагүй газраас гөлөг авснаас болж өвчтэй гөлөг авах, зан араншингийн асуудалтай тулгаран санхүү болон сэтгэлзүйгээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

Бид энэхүү эрсдэлийг багасгаж, илүү хариуцлагатай, ил тод, соёлтой үржлийн ажлын жишгийг тогтоохоор энэхүү платформыг эхлүүлсэн.

Бид танд хэрхэн туслах вэ?

Таны ирээдүйн үнэнч анд эрүүл саруул, үүлдрийнхээ жинхэнэ мөн чанарыг хадгалсан байх ёстой. Хариуцлагатай үржүүлэгч, ухамсартай эзэн хоёрыг холбох гүүр нь бид байх болно.